"Иргэн танд зөрчлийн тухай хуулиас" сэдэвт сургалт хийж байна


7 жил

Зөрчлийн тухай хуулийг иргэдэд таниулан сурталчлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн прокурорын газар тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран "ИРГЭН ТАНД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС" сэдэвт сургалтыг Чингэлтэй дүүргийн 19 хороонд энэ сарын 2-5-ны өдрүүдэд 15 удаагийн сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сургалт өчигдөр эхэлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн 4, 5, 6 дугаар хорооны  100 гаруй иргэн хамрагдсан байна. Сургалтад хамрагдсан иргэдэд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Н.Энхтуяа, ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Прокурорын газрын Хяналтын прокурор Н.Алтантүлхүүр, Х.Даваадулам нар яриа таниулга хийж, сонирхсон асуултанд хариулт өгчээ. Энэ сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх тус сургалтын явцад хэрэглэх 2000 гарын авлага, материалыг бэлтгэж, сургалтад оролцсон иргэдэд өгч байгаа юм байна. 

Тухайн 15 хуудас бүхий гарын авлагатай танилцсан иргэд хэлэхдээ "Иргэд шинээр батлагдсан хуулийг төдийлөн сайн мэдэхгүй байгаа. Харин энэхүү гарын авлага айл болгонд байх ёстой  ойлгомжтой бичсэн гарын авлага болжээ. Ажил төрлийн байдлаас шалтгаалаад сургалтанд хамрагдаж чадаагүй гэр бүлийнхээ гишүүдэд энэхүү гарын авлагыг өгч, танилцуулна” гэж хэлж байжээ. Тухайн гарын авлага нь "Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, Танхайрах, Хүний биед халдах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэх мэт иргэдийн заавал мэдвэл зохих хуулийн зүйл заалт багтсан байна. Иргэд шинээр батлагдсан хуулийг ойлгож, мэдсэнээр аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү