Өнөөдөр болох үйл явдлууд


7 жил

09:00 цагт Corporate hotel Convention center 5 давхарт "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Мэргэжлээс шалтгаалах өвчний оношилгоо, урьдчилан сэргийлэлт” сэдэвт онол практикийн бага хурал болно.

10.00 цагт "Blue Sky" зочид буудлын Diamond заланд "Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017" чуулга уулзалтын нээлт болно.

10.00 цагт Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Онцгой байдлын албаны баг тамирчид эх орондоо ирнэ.

10:00 цагт "Цусаа бэлэглэх өдөр" өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд ЦССҮТ-ийн байранд зургаан эрхэм донорт  “Бахархал-10”, “Бахархал-20” тэмдэг гардуулж, нийтийн тээврээр бүтэн сарын турш үнэгүй зорчих карт бэлэглэнэ. Мөн энэ өдөр цусаа бэлэглэсэн бүх донорыг U Money картаар урамшуулна.

11:00 цагт Монголын залуучуудын холбооны 104 тоотод багш нарын ажил, хаялт болон цалин нэмэхтэй холбоотой асуудлаар Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбооноос хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт Монголбанкны 5 давхрын хурлын танхимд "Санхүүгийн боловсрол" аяны нээлт болно.

11.00 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд Үндэсний СоСо брэндийн бэлэн хоол үйлдвэрлэгч Дабльхилл компани нь Засгийн газарт үндэсний үйлдвэрлэгчдийг бодитоор дэмжих уриалга гаргана.

17:00 цагт Holiday Inn зочид буудлын 1 давхрын хурлын зааландБодибилдинг Фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү