Цэргийн дүйцүүлэх алба хаагчид сургалтанд хамрагдлаа


7 жил

     Дүүргүүдийн Цэргийн штабт дүйцүүлэх албыг биеэр хааж байгаа иргэд, 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн цэргийн анхан шатны нэгдсэн бэлтгэл сургалт энэ өдрүүдэд боллоо.  Тус сургалтанд Сүхбаатар дүүргийн дүйцүүлэх албыг хааж байгаа 5 албан хаагч, хоёрдугаар зэргийн 7 бэлтгэл үүрэгтэн хамрагдав.

Сургалтыг цэргийн анхан шатны мэдлэг олгох, Батлан хамгаалах хууль тогтоомж, МУ-ын Цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, галын бэлтгэл, цэргийн биеийн тамир, үй олноос хамгаалах хэрэгслээс хамгаалах хичээл, Эмнэлэгийн анхан шатны тусламж, амьд гарах арга ухаан зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.

Нийслэлийн Цэргийн штабын даргын тушаалаар Сургалтын төвийн багшаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахмад Б.Отгонжаргал, салаан захирагчаар ахлах ахлагч Э.Төмөрчулуун нар үүрэг гүйцэтгэлээ хэмээн Нийслэлийн СБД-ийн ЗДТГ-аас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү