СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН 25 ЖИЛИЙН ОЙ, “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” БОЛЖ БАЙНА


7 жил

     Нийслэлийн дүүргүүдэд Статистикийн алба байгуулагдсаны түүхт 25 жилийн ойн хүрээнд Сүхбаатар дүүргийн Статистикийн хэлтсээс нэг цонхны үйлчилгээний танхимд өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, хэлтсийн үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулж, статистик мэдээ, сонирхолтой статистик мэдээллээр үйлчилж байна.

1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн Тамгын газрын бүтцэд анх 3 орон тоотой Статистикийн тасаг байгуулагдсан түүхтэй. Улмаар 1997 онд Статистикийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар Засаг даргын дэргэдэх Статистикийн тасаг болон өргөжиж, 2004 онд Статистикийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсанаар Статистикийн хэлтэс болон зохион байгуулагдсан түүхтэй бөгөөд энэ онд түүхэн 25 жилийн ой тохиож байгаа билээ. 

Одоо тус хэлтэс нь 7 орон тоотой, Статистикийн үйл ажиллагааг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хараат бус бие даасан зарчмын дагуу үнэн бодит, чанартай мэдээ, мэдээлэл, тооллого, судалгаагаар хэрэглэгчдийг хангаж, статистикийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаас гадна 25 жилийн ойн хүрээнд 25 бүтээлч ажлыг санаачлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Арвин их түүхтэй тус дүүргийн Статистикийн албанд ажиллаж байсан ахмадууд, үе үеийн статистикчид та бүхэндээ дүүрэгт Статистикийн алба байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажил бүтээлийн дээдийг, амьдрал жаргалын дээдийг, эрүүл энхийн дээдийг, энэ ертөнцийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе хэмээн СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС-ээс мэдээллээ. 

                              

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү