Хүний эрхийг дэмжиж ажилласан сэтгүүлчдийг шагналаа


7 жил

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16 тоот тушаалаар хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд оруулж буй идэвх зүтгэлийг үнэлж, Монгол Улсад үндэсний телевиз үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн сэтгүүлч, "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын гишүүн Б.Пүрэвийг "Хүний эрх” хүндэт тэмдгээр, тус телевизийн зураглаач Н.Одбаяр, М.Мөнхжаргал нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ.

“Хүний эрх” тэмдэг нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын дээд шагнал бөгөөд Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжихэд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж нийгэмд бодит хувь нэмэр оруулсан төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, хувь хүмүүс, гадаадын иргэнд олгодог юм байна.

Сэтгүүлч Б.Пүрэв нь МУБИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт 7 дахь жилдээ, хүний эрхийн чиглэлээр 5 дахь жилдээ мэргэшин ажиллаж байгаа сэтгүүлч юм. Тэрээр Хүний эрхийн Үндэсний комиссын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүн бөгөөд 2012 оноос хүний эрхийн чиглэлээр мэдээ, сурвалжлага бэлтгэн ажиллаж, нийт 100 гаруй мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэжээ.

Хүний эрхийг дэмжиж ажилласан сэтгүүлчдийг шагналаа

МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Пүрэв  ХЭҮК-ийн "Хүний эрх" дээд шагнал хүртлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү