Өнөөдөр болох зарим үйл явдал


7 жил

09.00 цагт Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөрт зориулж ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос “Глоб Интернэшнл” төвтэй хамтран анх удаа зохион байгуулж буй “IPDCtalks: Mongolia” чуулган эхэлнэ.

11.00 цагт “MN-Мэдээллийн төв”-д Шастины нэрэмжит УГТЭ-ээс дэлхийн зүрхний өдөрт зориулж Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Баянзүрх дүүргийн шүүх дээр нэг жилийн өмнө “Приус” машины захиалга авч иргэдийг хохироосон иргэн И-ийн хэргийг анхан шатны шүүх хэлэлцэнэ.

12:30 цагт Чингисийн талбайд нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас Өвлийн улирлын бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэнг зохион байгуулна. Үүнд төр болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд оролцож өөрсдийн бүтээлээ танилцуулна. 
Арга хэмжээг нээж НЗДТГ-ын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх, нарын албан тушаалтнууд үг хэлнэ. Энэ жил агаарын бохирдлыг бууруулахад 3,2 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар мэдээлэл хийнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү