Өрхийн тариалан эрхлэгчдийг чадавхжуулах намрын ээлжит сургалт боллоо


7 жил

   Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 447 дугаар тогтоолоор баталсан “Хүн амын хоол тэжээл Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, экологийн цэвэр бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Монголын фермер эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын “Монгол ногоо” төсөл тус дүүргийн нутаг дэвсгэрт 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.


Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс төслийн багтай хамтран энэ оны 3 дахь шатны намрын ээлжит онол-практик хосолсон "Шимт тэжээлт ногооны ач тус, хоол хийх арга" сэдэвт сургалт зохион байгуулж, төсөлд хамрагдаж буй өрхийн тариалан эрхлэгчдэд хүнсний ногооны шимт чанарыг алдагдуулахгүйгээр хоол хийх, ногоог даршлах талаар онол, арга зүйн хичээл зааж, хүрэн манжингийн ундаа, хөцтэй минестрон шөл, шар луувангийн хайлмаг, шошны салат, хулууны зутан шөл, хүрэн манжингийн икра зэргийг дадлагын хичээлээр хийж, хүнсний ногооны ач тус, үр шимийг энгийн аргаар хүртэх аргачлалд сургажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү