Багш нарын цалинг 30 хувиар нэмэх хариу хүргүүлжээ


7 жил

Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос есдүгээр сарын эхээр Засгийн газарт хандан багш нарын сарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан.

Шаардлагын хариуд Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс багш нарын цалинг үе шаттайгаар 30 хувиар нэмэгдүүлэх боломжийг шийдвэрлэхээр ажиллаж байна гэжээ.

Гэхдээ дээрх холбоо, түр хорооноос “Багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргээгүй нөхцөлд ажил хаялт зарлах болно” гэдгээ мэдэгдсэн. Сануулах ажил хаялтыг есдүгээр сарын 25-нд орон даяар зохион байгуулахаар болоод буй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү