Гадаадын бөх түрүүлвэл 100гр алт өгөх шагналын сантай тэмцээнийг манай 5 тамирчин зорьлоо


7 жил

  Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” буюу “Уурхайчдын цом” ОУТ есдүгээр сарын 21-23-нд ОХУ-ын Кемеровод болно. 2013 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнд манай улсаас 61 кг-д Түмэнбилэгийн Түвшинтулга (Аваргууд), 65 кг-д Чойдогжамцын Жамсранжав (Ирээдүй), 70 кг-д Цэрмаагийн Чингэс (Аваргууд), 86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн (Алдар), 125 кг-д Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ (Аварга) гэсэн таван тамирчин оролцохоор өчигдөр эх орноосоо мордмон юм.

Эднээс Т.Түвшинтулга, Ц.Чингэс, О.Үйтүмэн гурав Кемеровогоос Якутад болох Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнд зодоглоно.

“Шахтерская Слава”-д түрүүлсэн гадаадын шилдэг бөхийг 100 грамм алтаар шагнах бол дотоодын шилдэг бөхийг уламжлал ёсоор “Тойота” автомашинаар байлдаг уламжлалтай.

Алдарт бөх Александр Карелин, Артур Таймазов, Арсен Фазаев, Сергей болон Анатолий Белоглазов нар хүндэт зочноор оролцох юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү