Нийтийн тээвэрт суухдаа картаа уншуулаагүй хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно


7 жил

   2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн цахим карт ашиглалт буюу хөлс төлөлтийн байдалд хийх шалгалт эхэллээ. 
Шалгалтын эхний өдрийн байдлаар хөлс төлөөгүй 4, бэлэн мөнгөөр зорчсон 57, хүүхдийн цахим картгүй 8, цахим картыг зориулалтын бусаар ашигласан 1 зөрчил илрүүлсэн байна. 
Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 1-д “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцно хэмээн Нийслэлийн тээврийн газраас мэдээллэээ.

 
Нийтийн тээврээр зорчигч та бүхнийг хөлс төлөлтөө бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зорчихыг уриалж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү