Нийтийн тээврийн 9 чиглэл хуучин замналаар зорчиж байна


7 жил

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн 2017 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 замын хоорондох 7 уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвшөөрсөнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн замналд 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөлт орууллаа. Тодруулбал, Нийтийн тээврийн 9 чиглэл хуучин замналаар буюу 2017 оны наймдугаар сарын 15-наас өмнө явж байсан чиглэлийн дагуу явуулахаар болов.

Үүнд:

Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”

Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”

Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”

Ч:34 “Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”

Ч:53 “Яармаг-МУБИС”

Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”

Ч:63 “Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр”

ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард кино театр”

ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС”

Иймд эдгээр чиглэлүүдээр зорчдог иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү