Хуфугийн пирамид


7 жил

   Дэлхийн уран барилгын анхны томоохон дурсгал болох Египетийн пирамидуудыг Хуучин болон Дундад Хаант улсын хаадын бунхны зориулалтаар МЭӨ 2600-МЭӨ 1800 оны хооронд барьжээ. Эдгээрээс хамгийн сүрлэг нь Каираас өрнө зүгт Хуфу, Хаффа, Мэнкаура фараон нарт зориулан босгосон Гизагийн сүрлэг пирамидууд бөлгөө. Гурван Пирамидаас хамгийн том нь болох Хуфугийн пирамид Аугаа хэмээх алдрыг хүртжээ.

Фараон хэмээх хаадынхаа бунхныг эртний египетчүүд яагаад заавал пирамид хэлбэртэй барих болсны тийм ч тодорхой биш.магадгүй энэ нь нарны цацрагийн (тэр цагт египетчүүд Нарны бурханыг шүтдэг байв) бэлгэдэл байж болох юм. Аль эсвэл өөд болооч хааны пирамидаар (шат хэлбэртэй байдаг) дамжин дээд тэнгэрт залрах утга агуулдаг уу ? Эсвэл Египет улс байгуулагдсан тухай нэгэн домогт гардаг анхны довуудыг дүрсэлсэн гэж үзэж болох уу ямартай ч фараоны чулуун авс байрлуулах өчүүхэн тасалгааны төлөө 15 тонн хүртэл жин татах хэдэн сая аварга том чулуугаар асар их хүч заран байж 146 м хүртэл өндөртэй үлэмж байгууламжууд босгосноос үзэхэд пирамид хэлбэр үнэхээр чухал утга учиртай байжээ. Барилгачид пирамидуудыг маш нарийвчлалтайгаар барьсан тул Хуфугийн пирамидын суурийн чулуунуудын өндрийн зөрүү 2,1см-ийн дотор л хэлбэлздэг юм. Хуфугийн пирамид өдгөө  ихэнх хэсэг нь үгүй болсон асар том оршуулгын цогцолборын нэг хэсэг байжээ.

Уг цогцолбор нь Нил мөрний ойролцоо хааны шарилыг хүлээн авах сүм, эмс, хатдад зориулсан, жижиг пирамид болон үндсэн пирамидаас бүрддэг байв. Хуфугийн пирамидын дотор шарил агуулах гол тасалгаанаас гадна тусгайлан барьсан өөр олон танхим, хонгил, замууд байдаг хэдий ч тэдгээрийн чухам зориулалт тодорхойгүй байна. Элсэн цөлд сүглийх энэхүү асар том барилга харахад энгийн хэлбэртэй ч эрхэмсэг, нууцлаг байдлаарай олон үеийнхний гойд анхаарлыг татсаар буй билээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү