Чанга дуутай мотциклээр тайван байдал алдагдуулдаг зөрчлийг арилгана


7 жил

Гудамж, талбайд шөнийн цагаар чанга дуутай мотоцикль, дөрвөн дугуйт, зориулалтын бусаар тоноглосон, бүдүүн яндан суурилуулсан автомашинууд дрифт хийн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа тухай гомдол иргэдээг их ирдэг байна. Тиймээс энэ төрлийн зөрчлийг илрүүлэх, арилгах, таслан зогсоох зорилгоор Замын цагдаагийн албанаас хяналт шалгалт явуулж эхэлжээ

Өчигдөр шөнө хяналт шалгалтаар зориулалт бусаар тоноглосон хоёр тээврийн хэрэгслийг түр саатуулжээ. Түүнчлэн ийм зөрчилтэй 24 тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулахаар дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэст хүргүүлсэн байв.

Замын цагдаагийн албанаас жолооч нарт хандаж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриаллаа

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү