Пхьенян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх санал тавилаа


7 жил

ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд оролцож буй БНАСАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга Ri Yong Son тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хойд Солонгосын талаас 1978 онд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэх, нислэгийн удирдагч нарыг Монголд сургах, Ази, Номхон далайн бүсдээ тэргүүлэх чиглэлээр ажиллаж буй нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн сургах, техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Пхьенян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх боломжийг судалж үзэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр дурдлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү