Транс Сибирийн агаарын замыг хамтарч ашиглах санал тавилаа


7 жил

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд урилгаар оролцож буй ОХУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газрын дарга Александр Нерадко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ОХУ-ын Транс Сибирийн агаарын замыг хамтарч ашиглах, ОХУ-тай 2 жил тутамд хамтарч зохионбайгуулдаг Эрэн хайх, авран туслах хамтарсан сургуулилтад өмнөд хөршийг урьж оролцуулах, ингэснээр хөрш зэргэлдээ улсуудын хувьд энэ чиглэлээр улам илүү амжилттай хамтарч ажиллах боломж байгаа талаар санал солилцлоо.

ОХУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газрын дарга Александр Нерадко Олон улсын иргэний нисэхийн байгууллагын нэр хүндтэй том хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, хурлын ажиллагаанд амжилт хүсээд Монголын талаас тавьж буй асуудлуудаар хамтарч ажиллах боломж байгаа гэдгийг илэрхийллээ.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү