Саудын Араб өөрийнхөө иргэдийн амийг хороож, орон гэрийг нь сүйтгэдэг


7 жил

Бусад улсын энгийн иргэдийг бөмбөгддөг хүний эрхийн аймшигтай бүртгэлтэй Саудын Араб өөрийнхөө иргэдийг хороодог гэдгийг Твиттерийн хэрэглэгч видеогоор нотложээ. Энэ тухай одоогийн байдлаар дэлхийн хамгийн том , масс хэвлэлүүд огт мэдээлээгүй байна.

Саудын Арабын Авамияа хотын энгийн иргэдийг алахаас гадна ус, цахилгааныг нь тасалж, бүтэн хорооллыг устгах үйл ажиллагааг Саудын Арабын засгийн газраас үйлдээд байна.  Ингэхдээ тэд засгийн газрыг эсэргүүцсэн хүмүүсийг нэг нэгээр нь цаазлаад байгаа тухай мэдээлээд байв. Өмнө нь тэд Саудын Араб засгийн газрын хүчнээс зугатан сөрөг хүчнийхний байрлаж байсан  түүхэн аль-Мосара дүүргийг устгаад байжээ. Ингэхдээ т хотоос автобусаар гарч буй энгийн иргэд рүү Саудын Цагдаа гал нээж, найман хүн амиа алдсан байна.

The Free Thought Project 2012 онд засгийн газрын эсрэг тайван жагсаж байсан 23 настай Мунир Аль Адам гэх хараагүй, дүлий эрэгтэйг цаазлах гэж байгаа  бас мэдээлж байлаа.

Саудын Арабын дээрх ширүүн, хэрцгий дайралтуудыг бай нь Шиа шашинтнууд байдаг. Тэд Саудын Арабын хүн амын 10-15 хувийг эзэлдэг. Тэдний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тухай барууны улсууд, том байгууллагууд чимээгүй байсаар ирсэн.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү