Арабын Нэгдсэн Эмират, Америк хоёр Йемений газрын тосны талбайг хяналтандаа авсан


7 жил

Йемений албанаас хоёр улс Йемений өмнөд хэсэг дэх буюу Шабвах хотын газрын тос ба хийн талбайнуудыг хянадаг  гэж мэдээлсэн байв. Шабвах хотын засаг дарга  хотын элит хүчнүүд Америк ба Эмиратын схем, сонирхолд үйлчилдэг гэж хэлжээ.

“Америк ба Эмиратын зорилго бол газар нутаг дахь газрын тос ба хийг дээрэмдэх,” гэж түүний хэлсэнийг Йемений Мэдээллийн Агентлаг Ням гарагт мэдээлсэн байна.

Цэргийн нэгэн сурвалж ч гэсэн Америк ба Эмиратын цэргүүд Шабвах дахь хэд хэдэн газрын тос, хий талбайнуудыг эзэлж авсан гэжээ. Нөгөөтэйгүүр дайн ийм л зорилготой гэсэн үг.

Арабын Нэгдсэн Эмиратын хувьд Йемений өмнөх засгийн газрын эрх мэдлийг сэргээх зорилготой Саудын Арабын  дайнд оролцоод байгаа. Дайны улмаас 12.000 хүн нас барж, сая сая хүний амьдрал хүнд байдалд байна.  Харин АНУ Саудын эвсэлд 2015 оноос эхлэн цэрэг, зэвсэгийн тусламж үзүүлсээр ирсэн.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү