Өнөөдөр Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр...


7 жил

“Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээрээ жил бүрийн 7 дугаар сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран “Вирүст хепатитын тархалтыг зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр НЭМҮТ, ТТАХНЭ хамтран Тусгаар тогтнолын талбайд иргэдэд үнэ төлбөргүй дотор ЭХО, хоол боловсруулах эрхтэн, элэгний В,С вирүсийн хурдавчилсан оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох, шүдний нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгөх, амин үзүүлэлт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, зөв хооллолтын зөвлөгөө өгөх зэрэг  өвчлөхөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг 500 гаруй иргэдэд хийлээ.

Элэгний өвчлөл Монголд: Манай улсад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нийт өвчлөлийн 2 дугаар байрт ордог.

Манай орон 100 000 хүн амд ноогдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа нь дэлхийн дунджаас 8 дахин их буйг илтгэдэг. Сүүлийн арван жилд  элэгний хорт хавдрын нас баралт тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд жилийн нийт нас баралтын 15 хувийг элэгний өвчлөл дангаараа эзэлж байна. Түүнчлэн 2016 онд бүртгэгдсэн элэгний хорт хавдар нийт хорт хавдрын 39.1 хувийг эзэлдэг.   

Одоогийн байдлаар манай улсад нийт 400 мянган хүн вирүсийн халдвартай. Үүнээс

  • В вирүс -80.000 хүн
  • В, Д вирүс – 120.000 хүн
  • С вирүс -200.000 хүн байна.

Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн.

2017 онд 40-65 насны нийт хүмүүсийг илрүүлэг үзлэгт хамруулах ба нийт хамрагдах хүний тоо нь 545 316 хүн байгаа бөгөөд үүнээс 2017 оны 7 сарын 6-ны өдрийн байдлаар 37.9 хувь нь үзлэг шинжилгээнд хамрагдсан байна.

ВИРУСТ ХЕПАТИТИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООХОД САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Вирүст хепатиттай тэмцэх, тархалтыг зогсоох, эрт илрүүлэх, эмчлэх үйл ажиллагаа нь зөвхөн эрүүл мэндийн салбарын хийх, хүч хүрэх асуудал биш бөгөөд энэ үйл ажиллагаанд салбар дунд, төр хувийн хэвшилийн хамтын ажиллагаа, хүчин чармайлт ихээхэн нөлөөтэй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү