Сүхбаатар дүүргийн зуслангийн хороодоос 89 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ


7 жил

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аяныг ирэх есдүгээр сарын 1 хүртэл зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд дүүргийн зуслангийн бүсэд хоггүй, цэвэр цэмцгэр байхыг оршин суугч, аялагч, амрагчдад уриалж байна.

Тэгвэл дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс өнгөрөгч Лхагва гаригт хог хаягдлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран зуслангийн 15, 19, 20 дугаар хороодод их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулав.

Их цэвэрлэгээнд “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын 5 хог тээврийн машин, зам талбайн 15 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 15 үйлчлэгч, “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн хог тээврийн 3 машин, иргэдийн бүлгийн 8 үйлчлэгч, “Алтан дорнын хүч ХХК”-ийг 1 хог тээврийн машин иргэдийн бүлгийн 3 үйлчлэгч, нийт 9 хог тээврийн машин, 59 хүнийг хамруулан ажилласан байна.

Цэвэрлэгээнээс гарсан 18 рейс, 89 тонн хог хаягдлыг бүрэн тээвэрлэж, Цагаан давааны хогийн цэгт асгалаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү