Америк Оросын эсрэг бизнесийн зорилгоор хориг тавьдаг


7 жил

Оросын эсрэг Америкаас тавиад байгаа шинэ хоригуудын  тухай Владимир Путин “туйлын ичгэвэртэй” ба бизнесийн зорилгын төлөө улс төрийн давуу талаа ашигласан гэж буруутгасан байв.

“Энэ бол бусад эвслүүдийнхээ эдийн засгийн сонирхлыг батлан даах зорилгоор геополитикийн давуу талаа ашигласан гэдэг нь ойлгомжтой үйлдэл,” гэж Путин тайлбарлажээ.

Нэмж тэр Америкийн хоригийн “эцсийн хувилбарыг одоохондоо хараагүй учраас энэ асуудалд бидэнд эцсийн бодол гэж байхгүй” хэмээн Америкийн шийдэмжий бус, сунжирсан бодлогыг шүүмжилсэн байлаа.

Мягмар гарагт Оросын батлан хамгаалах, уурхай, төмөр замын үйлдвэр зэрэгт хориг тавих заалтыг Америкийн Төлөөлөгчдийн Танхимын ихэнх хувь зөвшөөрөөд байв. Түүнчлэн хоригт Европын Холбоо ба Оросын хамтарсан Хойд Урсгал 2 төсөлд оролцсон Европын компаниудад торгууль оногдуулсан байна.

Путин Оросын дипломатуудыг Америкаас хүчээр гаргаж байгааг олон улсын хуулийг зөрчсөн гэж хэлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү