Америкийг Хойд Солонгос руу чиглэсэн хүйтэн бодлогоо болиулахыг сануулав


7 жил

 Хойд Солонгосын Төв Хорооны албан ёсны сонин Родон Синмун Америкийг түрэмгийллээ зогсоохыг сануулжээ. “Америкийн хувьд ганцхан зам байгаа. Тэр бол Хойд Солонгос руу чиглэсэн анахронистик хүйтэн бодлогоо болиулж, Хойд Солонгосын арми ба ард түмний өмнө өвдөг сөгдөн, уучлал гуйх,” гэж бичсэн тухай Йонхап мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Энэ сарын 4-нд Хойд Солонгосын хийсэн тив алгасах пуужингийн туршилт дэлхийн том улсуудын дургүйцлийг төрүүлээд байлаа. Гэхдээ Хойд Солонгос ийм туршилтуудын гол зорилго бол Америкийн түрэмгийлэлд ариу барьсан үйлдэл байдаг гэсээр ирсэн.  

 

Америкийн армийн генерал Марк Миллей Хойд Солонгосыг “туйлын аюултай бөгөөд долоон хоног өнгөрөх тусам улам аюултай болдог” зэргээр ярьсан байна. Харин Родон Симун сонин хоёр Солонгос 64 жилийн өмнө хэлэлцээрээр дайныг үр нөлөөтэйгөөр дуусгасан учраас Америкийг түрэмгийллээ зогсоохыг сануулсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү