Хууль бусаар томилогдсон газрын албаны дарга тамгаа аваад зугтжээ


7 жил

   Төрийн байгууллагын үйл ажиллаагаа тасралтгүй байж, ард иргэддээ түргэн шуурхай үйлчлэх ёстой. Гэтэл ганцхан хүний санаатай үйлдлээс болж Баянзүрх дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа зогсох хүрээд байгаа юм байна. Тодруулбал, хууль бусаар томилогдсон дарга Д.Бат-Ундрах тамга тэмдэгээ авч зугтаад сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа аж. Төрийн тамгаас гадна Газрын албанаас гардаг бүхий л албан бланкуудыг авч яваад одоог хүртэл сураггүй байгаа юм байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиараа дүүргийн Засаг дарга нь дүүргийн Газрын албаны даргыг томилдог. Гэтэл Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын томилгоог нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун дур мэдэн хийсэн нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаагийн нэг хэлбэр юм. Харин Э.Болорчулуун дарга өөрөө 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргаар ажиллахдаа дүүргийн Засаг даргын захирамжаар томилогдож байжээ.

2016 оны орон  нутгийн сонгуулийн дараа хууль бусаар томилогдсон Д.Бат-Ундрах нь хагас жилийн хугацаанд Газрын албаны даргын ажлаа хууль журмын хүрээнд хийгээгүй нь түүний өдөр тутмын үйл ажиллагаанаас харагддаг. Учир нь тэрбээр Газрын албанаас дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүргийн ИТХ-д өргөн барьж батлуулах ёстой. Гэтэл Д.Бат-Ундрах дарга иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж, Монгол улсын хууль, тогтоомжийг зөрчиж дээрх төлөвлөгөөг батлуулаагүй байна.

Уг нөхцөл байдлаас үүдэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд газраа ашиглах, өмчлөх, эрх шилжүүлэх, хугацаа сунгах зэрэг эрхээ эдэлж чадахгүй байдалд хүрээд байгаа юм.

Иргэдийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй, төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг санаатайгаар доголдуулж байгаа хүнд өнөөдрийг хүртэл дээд шатны байгууллага нь ямар ч арга хэмжээ аваагүй байна. Уг нь нийслэлийн Газрын  албаны дарга Э.Болорчулуун хууль бусаар өөрийнхөө томилсон хүний буруутай үйл ажиллагааг таслан зогсоож, иргэдийн эрх ашгийг дээдлэн, төрийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй хүн. Гэтэл төрийн албан хаагч эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 350 гаруй мянган хүн амтай Баянзүрх дүүргийн Газрын албаны асуудлыг шийдвэрлэхгүй байгааг хотын удирдлагууд болон хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авах цаг нь болжээ.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [122.201.24.xxx] 7 жил
araichdee aimar ym jiriin alban haagch bsan bol yaj bh boldl doo