Сонгуулийн зардлын тайланг гаргах албан тоот илгээжээ


7 жил

Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан сонгуулийн зардлын тайлангаар Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Намд хандаж  албан тоот илгээсэн тухай СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч өнөөдөр мэдээлэв.

Сонгуулийн тухай хуулийн дагуу ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 7-р сарын 26, намын хувьд 8-р сарын 10-ны өдрөөс өмнө сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэх ёстой. 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нам, эвсэлээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6.8 тэрбум төгрөгөөр, нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр тогтоосон.

Хуульд заасан хугацаанд зардлын тайланг ирүүлэхгүй бол нам, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд ахин оролцуулахгүй гэж заасан байдаг.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү