Киргизстан дахь Америкийн цэргийн бааз аюул учруулж байсан гэв


7 жил

Киргизстан дахь Америкийн агаарын бааз олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж байсан тухай ерөнхийлөгч Алмазбек Атамбаев хэвлэлийн хурлын үеэр дурджээ. “Шулуухан хэлэхэд, зарим улсууд хэрэв шаардлагатай гэвэл Киргизстанд байдаг Америкийн баазын эсрэг пуужин хэрэглэнэ гэж анхааруулсан,” гэсэн байна.

Түүний хэлсэнээр анхааруулга 2014 онд Америкийн агаарын баазыг хаах хүртэл үргэлжилсэн. “Тэр хүртэл, манай ард түмэн том заналхийлэлд байсан.” гэжээ.

Киргизстан дахь Америкийн цэргийн баазыг 2001 оноос эхлэн байрлуулсан ба 2014 онд хаагаад байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү