Америк Ассадын эсрэг босогчдыг дэмждэгээ зогсооно


7 жил

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Тагнуулын Төв Газрын Сири дэх Ассадын эсрэг бүлгүүд рүү чиглэсэн дэмжлэгийг татах магадлалтай байна. Энэ тухай Цагаан Ордон ба ТТГ-ын аль аль нь үг хэлэхээс татгалзжээ.

Лхагва гарагт Вашингтон Пост, Рейтерс хоёр 2013 оноос эхлэн Сирийн босогчдыг зэвсэглэж, сургаж байсан ТТГ-ын төлөвлөгөөг дуусгах шийдвэр гаргасан тухай мэдээлээд байв. Тэдний нэрээ нууцласан эх сурвалжууд Америкийн ТТГ-ын схем үр дүн бараг өгөөгүй гэжээ.

Нөгөөтэйгүүр Трампын шийдвэрийг Сирийн асуудалд Орос улстай нэг байр сууринд зогсох зорилготой гэж Вашингтон Пост тайлбарласан байлаа.

©The Atlantic

Орос улс өмнө нь Ассадын эсрэг босогчдод өгсөн зэвсэг жихадист, террорист бүлгүүдэд очдог тухай анхааруулаад байв. Босогчдыг зэвсэглэж, бэлтгэх ажиллагааг Обамагийн засгийн үед эхлүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү