ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД АЙМГИЙН НААДМУУДАД ХЭРХЭН ЗОДОГЛОСОН БЭ


7 жил

   Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан таавар, таамаг эвдсэн дуулиан шуугиантай болж өндөрлөлөө.

Энэ жилийн аймгуудын наадамд чөлөөт бөхийн тамирчдаас хэн хэн цолоо ахиулж баталсаныг хүргэе. Завхан аймгийн баяр наадамд Тосонцэнгэл сумын харьяат, “Даян” дэвжээний бөх аймгийн начин Чойжилсүрэнгийн Мөнхтогтох түрүүлж аймгийн арслан болжээ. Түүний хувьд нэг хэсэг “Алдар” спорт хорооны өмнөөс чөлөөт бөхөөр барилддаг байсан билээ.

Завхан аймгийн үзүүр бөхөөр Ургамал сумын харьяат, “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгөн медальт, аймгийн заан Пүрвээгийн Өсөхбаатар тодорч заан, Яруу сумын харьяат, энэ жилийн залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Мөнхтөрийн Лхагвагэрэл зургаа давж харцага цол хүртэв. Түүнчлэн 2014 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, спортын мастер Энхтөрийн Мөнхбаатар аймгийнхаа баяр наадамд түрүүлж, арслан болжээ.

 

  Өнгөрсөн жилийн Борис Будаевын нэрэмжит ОУТ-ий аварга, “Аварга” БТДС-ийн тамирчин, спортын мастер Болдбаатарын Одсүрэн Дундговь аймгийнхаа баяр наадамд зургаа давж, харцага цол хүртэв.

   Мөн “Парис-2017” ДАШТ-д зодоглох ОУХМ Өлзийсайханы Батзул Орхон аймгийнхаа баяр наадамд зургаа давж, харцага цолоо хоёр дахиа баталсан (энэ жилийн Бүх цэргийн наадамд зургаа давж харцагаа баталсан билээ) юм. Тэрбээр ирэх намраас эхлэн заал танхимын барилдаануудад аймгийн харцага цолтнуудыг манлайлан барилдана.

Ө.Батзул

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү