КАЙЛ СНАЙДЕРИЙН ЭЭЛЖИТ НЭГЭН ШАГНАЛ


7 жил
“Берлин-1936” олимпийн наадмын дөрвөн удаагийн аварга, нэрт хөнгөн атлетикч Жесси Оуэнсийн нэрэмжит 2017 оны шилдэг эрэгтэй тамирчнаар “Рио-2016” олимпийн наадмын аварга, “Охайо Стейт”-ийн их сургуулийн оюутан, АНУ-ын хагас хүнд жингийн шилдэг бөх Кайл Снайдер тодорчээ.
 
“Big Ten” буюу Охайо мужид багтдаг их сургуулиудаас тухайн жилд спортоор шилдэг амжилт гаргасан тамирчдад олгодог энэхүү шагналыг 1982 оноос хойш олгож эхэлсэн. 32 жилийн түүхэнд Энэ жил хэд хэдэн шагналын эзэн болоод буй өдгөө 21 настай Снайдер “Охайо Стейт Бакайс” их сургуулиас Жесси Оуэнсийн шагналыг хүртсэн тав дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө 1996 онд Эдди Жорж (хөлбөмбөг), 1997 онд Блэн Уилсон (гимнастик), 2010 онд Эван Тарнер (сагсан бөмбөг), 2015 онд Логан Стейбер (чөлөөт бөх) тус шагналыг хүртэж байв. Снайдер Охайогийн оюутан тамирчдаас 66, “Бакайс”-аас 92 жилийн дараа бөхийн төрлөөр олимпийн аварга болсон юм.
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү