Замын байгууламжийн засвар, арчлалтыг хийж байна


7 жил

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар хот нийтийн аж ахуй тохижилт үйлчилгээний ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Нарны зам, Их тойруу, Чингэлтэй гудамжны авто замын хайсны арчлалтын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж байна. 

Мөн авто замын халтиргаа гулгаанаас хамгаалсан хальтиргааны эсрэг хучилтын өнгөт тэмдэглэгээний ажлыг Энхтайваны өргөн чөлөөний зургаан уулзвар, Энхтайваны гүүрний зорчих хэсэгт тус тус тэмдэглээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү