Үерийн ус зайлуулах сувагт хуримтлагдсан хог, хаягдлыг цэвэрлэлээ


7 жил

Онцгой байдлын албаны алба хаагчид маань ард иргэдээ болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ нийгмийг сайн сайханд уриалан дуудсан сайн үйлсэд гар бие оролцсоор байдаг билээ.



Тэгвэл энэ удаа Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн өөрсдийн санаачлагаар тус аймгийн төвөөс Ховд аймгийн чиглэлийн 12 км хатуу хучилттай авто замын хажуугийн үерийн ус зайлуулах сувагт хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ.



Үерийн ус зайлуулах сувгийг ийнхүү цэвэрлэсэн нь болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх  ач холбогдолтой юм гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү