Өнөөдөр болох зарим үйл явдал


7 жил

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт “Тогтвортой ажлын байр” ТББ-аас хууль бусаар ажлаасаа халагдсан 30 мянган хүний эрх ашгийг хамгаалах талаар мэдээлнэ.

11:30 цагт Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын “Шударга ёс” холбоо ТББ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара орон гэргүй, ядуу гэх мэт нийгмээс гадуурхагдаж байгаа иргэдийн асуудлаар мэдээлэл хийнэ.

09:00 цагт Оффицеруудын ордоны хурлын танхимд ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын билтехнологийн лабораториос “Монгол цэцэгсийн гайхамшиг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн болно.

09:00-16:00 цагт “Блью Скай” зочид буудлын Топаз танхимд БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Даян дэлхийн сан хамтран “Алтны бичил уурхайгаас үүдэлтэй бохирдлыг бууруулах үндэсний төлөвлөгөө боловсруулах” төсөл болон “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн хүрээнд Монгол Улсад хийх эхний үнэлгээ” төслийн нээлт, анхдугаар уулзалт хэлэлцүүлгийг хийнэ.

10:00-16:00 цагт "Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийн Сүхбаатар дүүргийн нээлттэй өдөрлөг Цэрэндоржийн гудамжинд зохион байгуулагдах тул Сүхбаатар дүүргийн иргэд өргөнөөр хамрагдана уу

10:30 цагт МЗХ-ны 109 тоотод Монголын Сурагчдын Холбоо Эцэг Эхчүүдийн Холбоо хамтран “2013 онд хууль бусаар үгсэн охирсон сурагчийн дүрэмт хувцасны өндөр үнэ ардын багшийг мөнгө хураагч болгож айл, өрхийг хямруулж, хүүхдүүдийг хүчирхийлэлд өртүүлсээр байна” сэдэвт хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт Улаанбаатар зочид буудалд Монгол хүний эрүүл мэндийн үзүүлэлтүүд ямар байгаа талаарх мэдээллийг багтаасан “Эрүүл мэндийн үзүүлэлт” номын нээлт болно.

11:00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Монгол Үндэсний Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой “Аудио, видео, хар пи-ар-аас ажил хэрэгч мөрийн хөтөлбөр амин чухал” сэдэвт хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт Монгол Улсын Шадар сайдын өрөөнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Штефан Дуппел морилж Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг Монгол Улсын талд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн хар сурталчилгаа, талцал, шуугианаас залхаж байгаа талаар энгийн иргэд үгээ хэлнэ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү