Хаягдлыг дахин боловсруулж дизель түлш, мазут, нэрэгдэс гарган авах технологийг нэвтрүүлжээ


7 жил

Багахангай дүүрэгт байрлах “Ахуй Мандал” үйлдвэр нь техникийн хаягдал ажилласан тос болон хаягдал дугуйг дахин боловсруулж дизель түлш үйлдвэрлэж байна.

Тус үйлдвэрт төрөл бүрийн автомашины хаягдал дугуй, резин, хуванцар, уул уурхайн техник хэрэгсэл болон автомашины хаягдал тос, тосол буюу ажилласан тосыг боловсруулж, чанар, стандартын шаардлага хангасан дизель түлш, бензин үйлдвэрлэлийг дотооддоо нэвтрүүлжээ. Тус үйлдвэрийнхэн тоног төхөөрөмжөө БНХАУ-аас оруулж ирсэн бөгөөд инженерүүд нь манай цаг уурын онцлогт тохируулан өөрчилсөн учраас ямар нэгэн эвдрэл гэмтэл гарвал гаднаас мэргэжилтэн авчрах шаардлагагүйгээр өөрсдөө засах бүрэн боломжтой гэнэ. Гадны мэргэжилтнүүдээс хараат бус энэ байдал нь тус үйлдвэрийн давуу тал аж. Дээр дурьдсан хаягдал дугуй, резин, хуванцар, уул уурхайн техник хэрэгсэл авто машины ажилласан тос зэргийг шатааж, ил хаяхад байгаль орчныг маш ихээр бохирдуулдаг бөгөөд энэ төрлийн хог хаягдал нь авултай хог хаягдалд тооцогддог. Тэгвэл уг үйлдвэр эдгээр хог хаягдлыг байгаль орчинд хоргүй технологиор дахин боловсруулж, байгаль орчинд ээлтэй хоёрдогч түүхий эд үйлдвэрлэж байна. Монголдоо үйлдвэрлэж буй дизель түлш нь евро-4 стандартын, тослог чанар, тетаны тоо өндөртэй тул авто машиныг илүү хүчтэй болгох, эд ангид сайн гэдгээрээ давуу талтай юм байна.



Үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх зорилтыг тавин ажиллаж буй тус үйлдвэрийн удирдлагын зүгээс төрөөс бодлогын хүрээнд дэмжлэг хүсч буйгаа Зам, тээврийн хөгжлийн сайдад уламжилж байв. Тус үйлдвэр нь одоогийн хүчин чадалдаа түүхий эдээ бүрэн хангаж чаддаг бөгөөд цаашид өргөтгөл хийж хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай тул төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй төслийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаагаа сйадад уламжиллаа. Ингэснээр хоногт 25-30 тонн техникийн хаягдал тос шаардлагатай болох тул төрийн өмчит уул уурхайн компаниудын хаягдлыг нийлүүлэхэд төрөөс бодлогоор дэмжихийг хүслээ.

Хариуцаж буй салбарын хүрээнд энэхүү үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэхээс гадна Байгаль орчинд ээлтэй үндэсний үйлдвэрийн үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийг илүү өргөжин хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат илэрхийлсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
otgonbaatar [66.181.167.xxx] 4 жил
hayagdal tos, dugui avch bn uu medeelel avmaar bn holboo barin uu. 88011147