63458 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

63458 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгааг хурдан шийдвэрлэх ёстой гэлээ. Энэ тухай УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар мэдээллээ.

Улсад өнөөдөр сургуулийн өмнөх насны 306890 хүүхэд байдаг. Тэдний 243432 хүүхэд цэцэрлэгт, 63458 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Гэтэл улсад 854 төрийн, 500 хувийн өмчийн цэцэрлэг байна.

©Vip76.mn Нормативаар нэг ангид 20-25 хүүхэд оноогдох ёстой.

Хороо бүх тооцооллыг гаргаад  200 ортой 315 цэцэрлэг барьж, 63458 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой гэсэн байв.

Нэмээд Улаанбаатар хотод 25 хороо огт цэцэрлэггүй, 75 цэцэрлэгийг нэн яаралтай өргөтгөх шаардлага байгаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг: “Төсвийн хөрөнгөөр завхөн цэцэрлэг барина гэвэл учир дутагдалтай” гэсэн ба нэмээд олон улсын санхүүжилт орж ирдэг гэсэн байна.”

Тус байнгын хорооноос дээрх асуудлыг судлахаар ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Тэд сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ.

Эцэх эхчүүд цэцэрлэгээс болж очерлох асуудал ирэх жил ч гэсэн шийдвэрлэгдэхгүй бололтой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү