Бразилчууд ерөнхийлөгч Темерийг огцрохыг шаардаж байна

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Ерөнхийлөгч Мишел Темерийг хахууль өгсөн хэргээр эсэргүүцэн, огцрохыг шаардсан жагсаал Бразилын хотуудаар болж байна. Ням гарагт Бразилын 16 бүсэд 30.000-50.000 хүн жагсаалд оролцжээ.

Сан Паоло хотод ширүүн бороог үл тоон гудамжинд жагссан байна. Жагсагчид хөдөлмөрчдийн эвлэл ба Бразилын Коммунист Намаар хөдөлгөөнжиж жагссан байна.

“Темер төрийн эргэлтийн удирдагч, багш нарын эсрэг учраас түүнийг засгийн газраас гарахыг хүсч байна,” гэж жагсагч Татиана Камаргос Ассошиатед Прессд тайлбарлажээ. Камаргос өмнөх ерөнхийлөгч Руссеефф Темерийн зохион байгуулсан төрийн эргэлтийн улмаас албан тушаалаасаа хөөгдсөн гэж харж байгаа аж.

Русееффийг 2014 онд ахин сонгогдох гэж төсвийн хомсдлыг хаасан статистик датаг гуйвуулсан гэж буруутгаад байсан. Харин дэмжигчид нь үүнийг Темер ба бусад сөрөг хүчний засагт гарах гэсэн явуулга гэж байв.

Жагсагч дотор Сан Паоло хотын консул Эдуардо Суплиси байжээ. Тэр Темерийг хэрэв засгийн газраас нь авилгалаар буруутгагдсан хүн байвал албаа орхино гэсэн амлалтаа биелүүлээгүй гэж шүүмжилсэн байна.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү