Хөдөлмөрийн нам ялвал Англид сурдаг Монгол оюутнуудад ч эерэг нөлөөлөх боломжтой

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Хэрэв ирэх 6-р сард болох парламентын сонгуульд Хөдөлмөрийн нам ялалт байгуулвал шинэ их сургуулийн оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлнө гэдгийг зарлалаа. Хамгийн гол нь Корбины Хөдөлмөрийн намд олон хүн саналаа өгөх ёстой.

Ингэснээр яваандаа Их Британий их сургуулиудын өндөр төлбөр олон улсын оюутнуудад (Монгол оюутнуудад ч гэсэн) эерэгээр нөлөөлөх боломжтой.

Хөдөлмөрийн Намын амлалт биелвэл их сургуульд элсээд суралцаж байгаа оюутнууд ч гэсэн 2018 оноос эхлэн төлбөр төлөх шаардлагагүй болно. Хөдөлмөрийн намын хэлж буйгаар оюутнууд инфляцаас дээгүүр хүүгийн өсөлтөөс чөлөөлөгдөн,  ирээдүйд учрах саад тотгорыг багасгах аргыг намаас гаргаж ирнэ гэжээ.

©Daily Mail, сургалтын төлбөрийг эсэргүүцэж буй оюутнууд

Хөдөлмөрийн намын улс төрч Анжела Рейнер төлөвлөгөөний дагуу энэ намар сургуульд элсэх 400.000 оюутан 27.000 паунд стерленгийн өрөнд орохгүй гэж хэлсэн байна.

“Хөдөлмөрийн нам ганцхан мөнгөтэй нь биш, хүн бүрт сургуулиа үргэлжлүүлэх боломж өгөгдөх ёстой гэж үнэмшдэг. Бид боловсрол гэдэг үнэгүй гэсэн зарчимыг сэргээнэ.” гэж тэр дурдсан байв.

Рейнерийн дурдсанаар бол Консерватив намаас болж оюутнуудын дундаж өр 45.000 паунд стерлингэд хүрсэн байна. Хөдөлмөрийн намын удирдагч Корбин ч мөн адил “Консервативууд оюутнуудыг хэтэрхий удаан хүлж, тэдний ажлын амьдралын эхлэлд лай болсон өрөөр булсан.” гэж хатуухан хэлээд авсан байв.

Одоо Их Британичууд Хөдөлмөрийн намыг сонгох л үлдээд байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү