Эмч, багш, ажилтнууд цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой боллоо


7 жил
дөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр төрийн зарим алба хаагчдад зориулж, цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэх гэрээг банкуудтай байгуулсан талаар мэдээлэл хийв.

 

Тодруудбал, өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг байна. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлэгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар ХААН банк болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Ингэснээр 91.373 эмч, багш, ажилтнууд цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой болж байгаа аж.

 

Мөн зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг таван жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь  зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх юм. Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар зээл олгох юм байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү