Элчин сайд Ч.Баярмөнх Ливан улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив


7 жил

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ливан улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баярмөнх Ливан улсын Ерөнхийлөгч Генерал Мишель Аунд 2017 оны 4 сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Мишель Аун үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэр Элчин сайд Ч.Баярмөнх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол-Ливаны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүх салбарт хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Мишель Аун Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Ливан улсын Засгийн газрын зүгээс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлүүлэх болно гээд Элчин сайдад ажлын амжилт хүсч, баяр хүргэв.

Итгэмжлэх жуух бичиг барихтай холбогдуулан Элчин сайд Ч.Баярмөнхийг мөн, Ливан улсын Гадаад хэргийн Жебран Басил болон Ерөнхий нарийн бичгийн дарга Чарбел Вехбе нар хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү