Баянзүрх дүүргийн эмч нар сургалтад хамрагдлаа


7 жил

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтсээс Дэлхийн Зөн Дарь-Эх ОНХХ-тай хамтран дүүргийн эрүүл мэндийн салбарын эмч, ажилтан нарт зориулсан сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

 Сургалтын гол зорилго нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд “Хэнийг ч орхигдуулахгүй байх нь” зарчмыг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр  Баянзүрх дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлтийг шат шатандаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллага болон мэргэжилтэн, эмч нарын чадавхийг бэхжүүлэхэд оршсон юм.

 Энэ удаагийн сургалт нь дүүрэг, хорооны түвшинд эрүүл мэндийн түншлэгч, дэмжигч байгууллагууд үр дүнтэй ажиллаж, нийгмийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс орхигдож буй иргэд, үйлчлүүлэгчдэд ээлтэй, тэгш байдлыг хангасан орчныг бүрдүүлэх. Мөн 2020 он хүртэлх хугацаанд орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, бодлого, төлөвлөлтөд тусгаж ажиллах, санал зөвлөмж боловсруулах, тулгамдаж буй асуудлыг шийдэх, санхүү үйл ажиллагааны загварыг бий болгох зэрэг олон ач холбогдолтой сургалт боллоо

Эх сурвалж:  Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү