Пепси Кендал Женнертэй рекламаа устгалаа

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Нийгмийн .

Пепси шинэ рекламандаа Кендал Женерийг тоглуулсан байв. Зураг авалтаа дундаас нь орхин жагсаалд нийлж буй  Кендал Женнер нэгэн цагдаад Пепсиг өгсөнөөр олны алга ташилт, инээмсэглэлээр реклам төгсөнө.

©Pepsi

Пепси компани рекламаараа “нэгдэл, энхтайван ба ойлголтын глобал мессежийг хүргэхээр оролдсон” гэж тайлбарласан ба “нийгмийн чухал сэдвийг хөнгөвчлөхийг оролдоогүй” гэсэн юм. Тэд рекламаа 24 цагийн дотор устгасан ба Кендал Женнер ч Пепситэй холбоотой бүх сошиал медиан постуудаа устгажээ.

Рекламыг ‘Black Live Matter’ хөдөлгөөний жагсагч Лешиа Эванс өнгөрсөн жил цагдаад хүрэх гэж буй зургийг эргэн сануулах зорилготой гэж шүүмжлэх хүмүүс байв.

Харин зарим нь рекламын жагсагчдын барьж явсан “Харилцаанд нийл” гэсэн уриа, зүрх, энхтайвны тэмдэг зэрэг өнгөц мессежийг шүүмжилж байв.

©Pepsi

Жагсагчид нь юуны төлөө яагаад жагсаж байгаа нь тодорхойгүй бөгөөд ямар ч жагсаал хэзээ ч “Харилцаанд нийл” гэсэн уриатай байдаггүй гэж Vanity Fair шүүмжилжээ.  “Харилцаанд нийл” урианы цаад зорилго Пепсиг яаж интернетэд хүмүүсээр яриулах вэ гэсэн утгатай хэмээн тэд үзжээ.

 Black Live Matter хөдөлгөөний идэвхтэй гишүүн ДеРей Мккессон “Хэрэв би Пепси бариад зогсвол хэзээ ч баривчлагдахгүй юм байна. Тэгнэ гэж хэн мэдэх билээ?” гэж твиттертээ бичжээ.

“Хэрэв би Пепси бариад зогсвол хэзээ ч баривчлагдахгүй юм байна. Тэгнэ гэж хэн мэдэх билээ?”

Харин Мартин Лютер Кингийн охин “Хэрэв аав маань Пепсиний хүч чадлыг мэддэг байсан бол” гэж бичжээ. Пепси рекламаа Мартин Лютер Кингийг нас барсан өдрөөр гаргасан юм.

Энэ мэтчилэн Кендал Женнер пепси ундаагаар жагсаалыг улам баяр хөөртэй болгосон нь яахын аргагүй олны дургүйцлийг хүргэлээ. Түүнчлэн Vanity Fair сэтгүүл түүнийг амьдралдаа ганц ч удаа өөрийн биеэр жагсаалд оролцож байгаагүй гэдгийг нь тогтоожээ.

Цаашлаад рекламын дундуур Кендал Женнер цагаан хиймэл үсээ тайлаад, хар арьст эмэгтэйд өгсөнд ч дургүйцэх хүмүүс байв.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү