Шатаар өгсөж, уруудах чадалтай автомат тэргэнцэр

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

X-Men филмийн проффесор X буюу Иксаверын тэргэнцэрийг санаж байна уу? Шатаар өгсөж уруудахаас авхуулаад энгийн хөдөлгөөнүүдийг төвөггүй хийдэг тэргэнцэртэй төстэйг Швейцарийн төрвөн оюутан зохион бүтээжээ.

Scewo нэртэй шатаар явахдаа автоматаар тэнцвэрээ авах чадалтай тэргэнцэрийг ETH zurich, ZHDK технологи, шинжлэх ухааны сургуулиудын дөрвөн оюутан бүтээжээ. Тэд технологи, эстектикийг холбосон тэргэнцэр бүтээх төслөө бие даан гүйцэтгэсэн байна.

Scewo тэргэнцэрийн резинэн дугуйн хээ шатаар дээш, доош шилжих аюулгүй, зөөлөн хөдлөхөд зориулагджээ. Харин өргөн хэмжээтэй тулгуур нь сандалыг бэхжүүлдэг төдийгүй мушгиралдсан хэлбэртэй шатаар ч өгсөж уруудаж чадна. Шатаар гарах, буух үйлдлүүдийг автомат болгожээ.

Scewo тэргэнцэр гурван төлөвт шилжиж чаддаг. Аюулгүй төлвөөр өгсөж, уруудаж бас ширээнд сууна. Өндөрсгөсөн төлөвт өндөрт байрлаж буй обьектуудад хүрэх зориулалттай. ‘Трак’ төлөвт орвол цас, хайрга, элс зэрэг дээр гарахаар хийгджээ.

2015 онд анх дээж загвар нь гарсан энэ тэргэнцэр 2018 оны сүүлд зах зээлд гарахаар товлогдсон байна.

Бүх Зураг ©Scewo

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү