Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр


7 жил

Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ.

Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн энэ өвчний улмаас нас барьж байна.

Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо нэг саяд хүрч, 200 мянга орчим хүүхэд эндэж буй нь судалгаагаар тогтоогджээ. Өвчлөлийг бууруулах идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22 хувиар буурсан бөгөөд ирэх 2020 онд 35 хувь, 2035 онд 95 хувиар бууруулахаар зорьж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү