Дэлхийн хэмжээний бүжгийн фестиваль болно


7 жил

Салса, Бачата, Кизомба бүжгийн дэлхийн хэмжээний фестивалийг Монгол улсад анх удаагаа зохион байгуулахаар болжээ.  Энэ  фестивалийг Монголын Салса бүжгийн холбооноос “Holiday Inn” зочид буудалд энэ сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна. Шүүгчээр Румын улсын нэрт бүжигчин  Александра Ичим,  ОХУ-аас Андрей Корзун нар хүрэлцэн ирэх юм.

Дөрөв хоног үргэлжлэх фестивалийн эхний хоёр өдөр багш нараар бүжиг заалган, тэдний үзүүлбэрээс сонирхох боломжтой. Харин энэ сарын 24-ны өдөр фестиваль, Бачата тэмцээнээр үргэлжилж гуравдугаар сарын 25-нд Гала концерт болохоор болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү