Орост Америкийн дотоод хэрэгт оролцох зорилго байхгүй

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

“Америкт хэн нэгэн ‘Манай улс дотоод хэрэгтээ хэн нэгнийг оролцуулж, сонгуулийн системд нөлөөлүүлэхээр сул дорой гэж үү?’ гэж бодоход тохирсон үе болоод байна.” гэж Дмитри Песков хэлжээ.  “Одоо нүүрлээд байгаа нөхцөл байдалд бид харамсаж байна. Оросыг хөнөөлтэй улс мэт бас Оросын элчин сайдыг хөнөөлтэй нэгэн мэтээр болгож байгаа нь сэтгэлийн хөдөлгөөний экстремизм.” гэж тэр Америкийн зарим хэвлэлүүдийн Оросын эсрэг цацдаг мэдээлэл хоёр улсын харилцаанд нөлөөлж байгаа тухай ярьжээ. Ярилцлагын үеэр Америк Оросын харилцаа сэргэх боломжтой тухай асуухад “Энэ тухай нэг өдөр, нэг сар эсвэл бүр нэг жилийн хугацаагаар бодохгүй байя. Ядаж Хятад найзууд шигээ бодъё. Тэд арав, зуун жилийн тухай боддог. Тэгэхээр бидний харилцаа зайлшгүй хэвийн болж таараа.” гэж хариулсан байна.

Песков өмнө нь “ОХУ-ын дижитал системийн эсрэг өдөр бүр зуун мянган кибер халдлагууд болдог. Тэдний зарим нь АНУ, Герман, Их Британиас ирдэг.” тухай ч ярьж байсан.

Америкийн тагнуулын төв газраас Америкийн Үндэсний Ардчилсан Хороо, Хиллари Клинтоны сонгуулийн аян ба бусад улс төрийн байгууллагуудыг хакердаж, Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахад нөлөөлөх гэж оролдож байна гэж бруутгаад байв.

ВикиЛийксийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Хиллари Клинтон ба түүний хамтрагчдын бичилцсэн имейлийг цацсан ч тэдний эх сурвалж Оросын засгийн газар биш тухай Fox News-д ярьсан. Гэсэн хэдий ч Обама Оросын тагнуулын үйлчилгээ, 35 дипломатчдыг хөөж, хориг арга хэмжээ аваад байсан юм.

©Fox News

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү