Хүнсний зах доторх модерн оффис

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Португал дахь Second Home Lisbao барилга дотроо 1000 савтай ургамал, мод агуулдаг. Ургамал модоо SelgasCano-ийн зохион бүтээсэн 70, 10 метрийн ажилчдын ширээг тойруулан байрлуулжээ. 

1115 метр квадрат энэ оффис 1892 онд баригдсан Меркадо Да Рибейра хэмээх хуучны захын хоёрдугаар давхарыг Хосе Селгас, Лучиа Кано нар ажлын зориулттай оффис болгон өөрчилжээ. Загварыг Хосе Селгас, Лучиа Кано нар 2014 онд Сам Алдентон, Рохан Силва нарын байгуулсан Second House ажлын орон зайгаар хангадаг байгууллагад зориулан шинэчлэн зохиосон байна.

second-home-lisboa-selgascano-interiors-offices-lisbon-co-working_dezeen_2364_col_9_Easy-Resize.com

 Second Home ажлын орон зай энтрепрейнер, гарааны ба дижитал бизнес эрхлэгчдэд зориулагдсан бөгөөд байгууллагаас гишүүнчлэл аван ажилладаг байна. Одоо Second Home 250 ажилтантай. Жишээлбэл, Vice Portugal, дижитал зах зээлийн агентлаг Monday, хоол захиалгын аппликейшин  Levoo нар гишүүнчлэлээ аваад ажиллаж байгаа аж.

second-home-lisboa-selgascano-interiors-offices-lisbon-co-working_dezeen_2364_col_1

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү