Оросын өнөө үеийн уран зохиолын төлөөлөгч долоон роман

Сэтгүүлч: Г.Баянжаргал

3 жил

 

1. ОПРИЧНИКИЙН ӨДӨР, ВЛАДИМИР СОРОКИН, 2006 ОН

Зөвлөлтийн модерн уран зохиолын нэгэн төлөөлөгч Владимир Сорокины “Опричникийн Өдөр” романд 2028 оны Москва хот гарах ба уналтын ирмэгтээ ирсэн нийгмийн аймшигт хэрцгийлэл, улс төрийн ялзралын тухай дүрсэлдэг. Оросын модерн уран зохиолын хамгийн алдартай зохиолчдын нэг Сорокины бүтээлүүд Зөвлөлтийн үед хориглогдож байсан бөгөөд анхны бүтээл нь 1989 онд хэвлэгдсэн байдаг. Үүнээс өмнө түүний бүтээлүүдийг голдуу гадны хэвлэлүүд гаргадаг байв. 2028 онд Царьтай болсон, Хятад хэллэг ихтэй Орос хэл ба хөршүүдээсээ тусгаарлагдсан дистопиан Оросын тухай "Опричникийн Өдөр" романд гардаг.

2. ОЛЬГА ГРУШИН, СУХАВОНЫН МӨРӨӨДЛИЙН АМЬДРАЛ, 2005 ОН

Улс төрийн эрсдэл ихтэй уур амьсгал дунд залуу байхдаа уран зураач болохыг мөрөөддөг байсан Анатоли Сухановын Зөвлөлтийн аппаратчик болох шийдвэр амьдралыг нь нураан унагаана. Толстой, Булгаков зэрэг Оросын томчуудын цуурай гэмээр энэ романд ЗХУ-ын Орос  хүнд үзүүлсэн нөлөөг илрүүлэн гаргажээ.

3. АТААРХАЛ , ЮРИ ОЛЕША, 1927 ОН

Николай Кавалеров нэртэй залуу коммунист үнэтийг хүлээн зөвшөрөөхөөс татгалзах бөгөөд амжилттай яваа хиамны үйлдвэрийн эзэн, өгөөмөр сэтгэлтэй, социалист нийгмийн үлгэр жишээч Андрей Бабичевт атаархана. Андрейн ах Ивантай нийлж Николай коммунизмын нэрийн дор хадгалсан үзэн ядалт, атаархлаа гаргахаар төлөвлөнө.

20-р зууны Оросын шилдэг зохиолчдын нэг Юри Олеша Сталины үеийн цензурээс үл хамааран, үнэ цэнтэй бүтээл туурвиж чаджээ.

4. МОСКВА ХОТЫН НУУЦ ТҮҮХ, ЕКАТЕРИНА СЕДИЯ, 2007 ОН

Екатерина Седиа Москва Хотын Нууц Түүх романдаа коммунизмын дараах Оросын хуульгүй гэмт хэргийн ертөнцөд хутгалдсан залуу эмэгтэй Галина ба капитализм, түүний хүнд үр дагаврын тухай өгүүлдэг аж. Энэ жил 46 настай Екатерина Седиа фантаз төрлийн зохиол бичдэгээрээ нэртэй нэгэн.

5. БАЙГУУЛАМЖИЙН ЦООНОГ, АНДРЕЙ ПЛАТАНОВ, 1987 ОН

Байгууламжийн Цооног романд өдөр хоногийг монотон хэмнэлтэйгээр газар ухан өнгөрүүлэхийн хажуугаар өөрсдийн амьдралын утгыг хайх Зөвлөлтийн эхний жилүүдэд амьдарч буй бүлэг ажилчдыг дүрсэлдэг. Андрей Платановын Сталины дэглэм, дотоод бодлогыг шүүмжилсэн энэ роман 1930 онд хэвлэгдсэн ч цензурын улмаас хойшлогдсоор 1987 онд хэвлэгджээ.

6. ОМОН РА, ВИКТОР ПЕЛЕВИН, 1992 ОН

Роман Омон Кримазовын бага наснаас эхлэх ба Москвад Дэлхийн II Дайны дараа төрсөн Омон Крвимазов Зөвлөлтийн нийгэм ба идеологоос өөрийгөө чөлөөлөхийн тулд дэлхийн таталцлаас салах ёстой гэдгээ ойлгож, сар луу хийх нууц аялалд орох болдог.

7.  ВЕНЕРИН ВОЛОС, Михайл шишкин, 2012 ОН

Оросын өнөөгийн уран зохиолын классик бүтээл, Михайл Шишкины Венерин Волос амьдрал, үхэл, хайр, дайны тухай асуултаар бичигдэж, хүний амьдралын тоолж баршгүй баяр хөөр ба өвдөлт, өдөр тутмын амьдралын эстетикийн тухай өгүүлнэ. Зохиол бүтээл нь арваас илүү хэлэнд орчуулагдсан Михайл Шишкинийг Толстой, Достоевски зэрэг классик зохиолчдын хэмжээнд шүүмжлэгчид өргөжээ.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү