"1072 хувьцааны ногдол ашгийг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ"


1 сар

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашгийг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. 

Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Аудитын байгууллагад тайлангаа хянуулж, дуусаад эцэслэлээ. Тиймээс 2023 оны ногдол ашгийг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ" гэв. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд хуралдаад 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн юм. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртээнэ гэдгээ мэдэгдэж байв. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү