"УОК-т 1.9 тэрбум төгрөг, 773 сая төгрөгийн бараа материалын хандив цугларсан"


2 сар

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө. 

Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Бид 11 аймгийн 46 суманд ам бүл цөөтэй айлуудын мэдээллийг цуглуулж, албан хаагчдыг ажиллуулахаар томиллоо. Өвөлжилт хүндэрсэн 12 аймгийн онцгой комисс 37.7 мянган өрхөд өвс тэжээлийн хүргэлт хийлээ. Хаагдсан зам давааг гаргаж байгаа. Тэжээлийн улаан будааг дөрвөн аймаг татан авч байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хүнсний тусламжийг өнөөдрөөс орон нутаг руу тээвэрлэж байна. 

Улс орон даяар аж ахуйн нэгж, иргэд хандив цуглуулж, УОК-т хандивлаж байгаа. УОК-т 1.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 773 орчим сая төгрөгийн бараа материал цугларсан. Үүнийг өнөөдөр хүнсний тусламжтай хамт орон нутаг руу тээвэрлэж байна. Бид сум, баг, аймгийн Засаг дарга нараас мэдээлэл авч, шийдвэрээ гаргаж байна. Төмөр, цагаан зудтай малчин өрхүүдэд л хүнсний тусламж үзүүлнэ.    

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга н.Өнөржаргал "Резидент эмч нарыг орон нутагт ажиллуулахаар шийдвэрлэсэн. Орон нутгийн томилолт, цалингийн гурав дахин нэмсэн нэмэгдэл, ирж очих унааны зардал олгож байгаа. 

Бид долоон баг бэлтгэн бэлэн байдалд байгаа. Эдгээр баг УОК-оос өгөх чиглэлийн дагуу аймгууд руу явж ажиллана. Бид олон улсын байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандан, эмийн захиалга өгсөн. Удахгүй эмүүдээ хүлээн авна" гэсэн юм. 

Түүнчлэн холбогдох албаныхан шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байв. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү