ААН-үүд мөсний баярыг цуцлахыг эсэргүүцжээ


2 сар

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Хөх баавгай" хөтөлбөрийн хүрээнд "Хөх сувд" мөсний баярыг ирэх гуравдугаар сарын 2, 3-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулахаар төлөвлөсөн. Зудын нөхцөл байдлаас шалтгаалан мөсний баярыг цуцлах тухай асуудал хөндөгдсөн ч аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн саналыг үндэслэн хийхээр болжээ. Орон нутгийн иргэд ч худалдаа эрхэлж орлоготой болох боломж гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Мөн олон улсын болон дотоодын жуулчид мөсны баярт оролцохоор аялал жуулчлалын компаниудад захиалга өгсөн, нислэгүүд тавигдсан зэрэг нь мөсний баярыг цуцлахгүй байх шалтгаан болжээ.

Түүнчлэн урлаг соёлынхон ч тоглолт хийж зудад нэрвэгдсэн малчдад тодорхой хувийг хандивлахаа илэрхийсэн байна. Тиймээс ажлын хэсгийг хуралдуулж аюулгүй байдлыг хангах үүрэг өгчээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү