Тайлангийн хурал эхэллээ


2 сар
“Тавантолгой түлш” ХХК-ийн 2023 оны ажлыг дүгнэх тайлангийн хурал  эхэллээ. Тайлангийн хурал 2-р сарын 22, 23-ны өдрүүдэд болох бөгөөд Тавантолгой түлш компанийн үйлдвэр, цех, хэлтсүүдийн нийт 23 нэгж тайлангаа танилцуулж хэлэлцүүлнэ.
Тавантолгой түлш компани 5 жилийн ойн босгон дээр компанийн засаглал, бодлого, үйл ажиллагааны хувьд тодорхой өөрчлөлт, шинэчлэлүүдийг эхлүүлсэн. Мөн үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, техник, технологийг сайжруулах чиглэлд ач холбогдол өгч ажилласан.
Хүний нөөцийн бодлогыг оновчтой зохион байгуулж, санхүүгийн хариуцлагыг сайжруулж, ил тод байдлыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Энэ бүх ажлын явц, үр дүн, алдаа дутагдал, амжилт ололтыг тайлангийн хурлаар дүгнэж цаашид анхаарч, засаж сайжруулах асуудлуудаа хэлэлцэж байна.
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү