Б.Баатархүү: Иргэн Ц гадны нөлөөтэй нас барж, Э өндрөөс унасан байдалтай амиа алдсан байсан


4 долоо хоног

Өчигдөр гарсан хэргийн талаар ЦЕГ-аас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Хоёрдугаар сарын 07-ны өдрийн 03 цагт орчимд БЗД-т хүн нас барсан гэх дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж ажилласан.

Дуудлагаар очиход 23 настай Ц гадны нөлөөтэй нас барж, 20 настай Э өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан байсан. БЗД-ийн Цагдаагийн газар хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Иргэд олон нийт маань хэргийн талаар буруу ташаа мэдээлэл бүү тараагаарай гэж хүсэх байна" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү