Өмнөх сайд нар улиран ажиллах магадлалал өндөр


3 жил

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар шинэ Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналтайгаар дэмжсэн. МАН-ын Бага хурал хуралдаж гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг дэмжиж тогтоол гаргалаа.

Шинэ Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг бөгөөд хуучин танхимын ихэнх сайд нарыг үлдээж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаад буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газрын бүрэлдэхүүний талаар хувь хүний байр суурийг хэлэхэд ихээхэн өөрчлөлт орохгүй байх. Шинэ Ерөнхий сайд шийдвэрээ гаргах байх. Засгийн газрын зарим сайд нар ажлаа дөнгөж эхэлж байхад халаа сэлгээ хийж, бүтцийн өөрчлөлт хийх хэрэггүй байх гэсэн байр суурьтай байна” хэмээн ярьжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү